Үйлчилгээний нөхцөл
Энэхүү вэб сайтаар захиалга өгсөнөэр та доорх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Захиалга
- Захиалга өгөхөд үнэн зөв мэдээлэл өгнө үү.
- Захиалга манай ажилтан утсаар баталгаажуулсны дараа хүчин төгөлдөр болно.
- Бүтээгдэхүүний нөөц дууссан тохиолдолд бид танд шалтгааныг мэдэгдэж, төлбөрийг бүрэн буцаана.
Үнэ
Бүх үнэ Монгол төгрөгөөр (₮) илэрхийлэгдсэн. Бид үнэ болон урамшууллын нөхцөлийг урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөх эрхтэй. Гэхдээ баталгаажсан захиалгын үнэ өөрчлөгдөхгүй.
Бүтээгдэхүүний мэдээлэл
Бид бүтээгдэхүүний мэдээллийг аль болох үнэн зөв байлгахыг хичээдэг. Байгалийн гаралтай бүтээгдэхүүн тул модны өнгө, хэмжээ, хэлбэр бага зэрэг зөрүүтэй байж болно.
Эрүүл мэндийн анхааруулга
Манай бүтээгдэхүүн нь эмийн болон эмчилгээний зориулалттай биш бөгөөд өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгогүй. Амны хөндийн эмгэгтэй бол шүдний эмчтэйгээ зөвлөлдөнө үү.
Оюуны өмч
Сайт дээрх зураг, текст, лого нь Miswak Mongolia-гийн өмч юм. Зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно.