Буцаалт, солилцооны нөхцөл

Miswak Mongolia бол амны хөндийн арчилгааны бүтээгдэхүүн борлуулдаг тул ариун цэврийн шаардлагыг чанд мөрддөг.

✅ Буцаах боломжтой тохиолдол

  • Бараа гэмтэлтэй, бохиртолтой ирсэн
  • Захиалснаасаа өөр бүтээгдэхүүн, өөр багц ирсэн
  • Барааны тоо дутуу ирсэн
  • Хадгалах хугацаа дууссан бүтээгдэхүүн ирсэн

Эдгээр тохиолдолд бараа хүлээн авснаас хойш 24 цагийн дотор бидэнтэй холбогдоно уу. Бид бүтээгдэхүүнийг үнэгүй солих, эсвэл төлбөрийг бүрэн буцаана.

❌ Буцаах боломжгүй тохиолдол

  • Баглаа боодлыг нь ил задаж, хэрэглэж эхэлсэн мисвак мод болон шүдний оо (ариун цэврийн шалтгаан)
  • Хэрэглэгчийн буруу хадгалалтаас болж гэмтсэн бүтээгдэхүүн
  • Бараа хүлээн авснаас хойш 24 цаг өнгөрсөн тохиолдол

💰 Төлбөр буцаах

Төлбөр буцаах шаардлага батлагдсан тохиолдолд 3-5 ажлын өдрийн дотор таны дансанд буцаан шилжүүлнэ.

📞 Холбоо барих

+976 8948 2655 · +976 7255 5037
Facebook: Miswak Mongolia · Instagram: miswak.mongolia